Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, Говийн нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.