НИДЕРЛАНД 2:1 МЕКСИК

ТОГЛОЛТЫН ҮНДСЭН ЦАГ ДУУСАХААС 3 МИНУТЫН ӨМНӨ 1:0-ЭЭР ХОЖИГДОЖ ЯВСАН НИДЕРЛАНДЫН БАГ ДАШТ-ИЙ ТҮҮХЭНД БИЧИГДЭХ ЭРГЭН ИРЭЛТИЙГ ХИЙЖ ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛАА. К.ЯН ХУНТЕЛААР, У.ШНЭЙДЕР БОЛОН А.РОББЕН НАРЫН БАГИЙН ХАМГИЙН ТУРШЛАГАТАЙ ТОГЛОГЧИД БАГТАА ЯЛАЛТ АВЧРАВ.

Нидерландын шигшээ баг Мексикийн хүчтэй багийг 2:1-ийн харьцаатайгаар буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын эхний гоолыг Жонатан Дос Сантос 48 дахь минутанд оруулсан ч 88, 90 дэх минутанд У.Шнэйдер, К.Хунтелаар нар дарааллан гоол оруулснаар Мексикийн багийг гомдоов. Мексик 1994 оноос хойш шөвгийн 16-аас тэмцээнийг орхиж байгаа нь энэ. 

 

 

 

 

КОСТА РИКА 1:1 /Т.Ц 5:3/ ГРЕК: ГАЙХАМШИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР...

 

ХЭСГИЙН ШАТАНДАА ИТАЛИ, АНГЛИЙН БАГУУДЫГ ХАСАН ЭНЭ ШАТАНД ШАЛГАРСАН КОСТА РИКАГИЙН БАГ ГРЕКИЙН БАГИЙГ ТОРГУУЛИЙН ЦОХИЛТООР БУУЛГАЖ АВСНААР ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛАА. ТҮҮХ БҮТЭЭСЭН КОСТА РИКАГИЙН ЗАЛУУС ЭНЭ ӨДӨР ТОРГУУЛИЙН ЦОХИЛТОНД ОДТОЙ БАЙВ.

Үхлийн хэсгийг тэргүүлж, энэ тэмцээний хамгийн гол шуугианаар нэрлэгдээд буй Коста Рикагийн гайхамшиг үргэлжилсээр байна. Тэд 2004 оны Европын аварга Грекийн багийг торгуулийн цохилтоор буулган авч, түүхэндээ анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа. Торгуулийн цохилтыг тэд төгс гүйцэтгэж, нэг ч цохилт алдсангүй.

ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ: 

 Боргес (1:0).

 Митроглу (1:1).
 Руис (2:1).
 Кристодулопулос (2:2).
 Гонсалес (3:2).
 Олебас (3:3).
 Кэмпбелл (4:3).
 Гекас (4:3 - хаалгач).
 Уманья (5:3).