Сайн байцгаана уу?  гэр бүлтэй хүмүүсээсээ асуух зүйл байнаа.  Би нөхөртэй, нэг охинтой.  Охин маань одоо долоон настай.  Нөхөртэйгээ амьдраад  арван жил болж байна.  Сүүлийн нэг жилийн турш амьдрал маань нэг л сонин болчихлоо. Яасан гэхээр би ерөөсөө сексээс таашаал авахаа болчихсон.  Нөхөр  маань 10 хоногтоо нэг хийнэ.  Хийхээрээ өөрийгөө болгоод л намайг тавьсан эсэхийг ч анзаарахгүй  буруу хараад л унтаад өгдөг болчихлоо.  

Нөхрийн хүсдэг 10 хоногт нь яаж ч оролдоод нэмэргүй. Ядрад байна гээд л унтаа өгнө.  Өмнө нь хэн хэнийгээ дур тавиулах гээд л хийдэг байсан.  Одоо тэгтэл  ингэж  амиа бодсон зан гаргахаар нь дургүй хүрээд байх юм.  

Бусад эрчүүд ч ийм байдал гаргадаг юм болов уу? эсвэл би өөрөө тавьж чадахгүй байгаадаа бухимдаад байгаа юм болов уу? Залуучууд эргүүлэхэд нь нөхөртэй хүүхэдтэй гээд хичнээн үнэнч зан гаргадаг билээ дээ.  Хааяа уур хүрээд тэр хүмүүсийн аль нэгтэй нь явмаар санагдах юм.  Яах вэ? Ярилцаад үр дүнд хүрээгүй.  

Ийм асуудалд орсон хүмүүс яаж  давж гарч, яаж шийдсэн бэ?