Уран бүтээлийн олз омог арвин яваа залуу дуучин А.Түмэн-Өлзий хувийн амьдралдаа ч аз одтой байгаа гэлцдэг. Чинээлэг эрийн нууцхан хайраас татгалзаж, нэр алдраа сэвтээхгүй байхыг эрхэмлэж буйгаа олонд дэлгэсэн тэрбээр элдэв яриа, худал цуурхал зэргийг няцаан дурлалт залуугаа “ил гаргасан” билээ.

Хайрттайгаа цагийг тун ч зугаатай өнгөрүүлж, романтик болзоонд уригдах болсон дуучин бүсгүй маань саяхан “Хүүхэдтэй болмоор байна” хэмээн сэтгэл хөдлөлөө нууж чадалгүй өөрийн цахим хуудсандаа бичжээ. Гэр бүлийн амьдрал зохиож, ээж болохоор яарсан түүний хүслийг найз нөхөд нь ихэд дэмжсэн бөгөөд А.Түмэн-Өлзий ч энэ талаар “Ойрын төлөвлөгөөнд багтсан байгаа” хэмээн илэрхийлжээ. Тиймээс энэ онд дуу дуугаа авалцан нярайлж буй урлагийн бүсгүйчүүдийн цувааг “Нийтийн дууны мисс” гэгддэг дуучин А.Түмэн-Өлзий тун удахгүй үргэлжлүүлэх бололтой.
















Б.Содон