Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зарим нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө Туул, Тэрэлж голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр.  Шөнөдөө  12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.                                 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 градус, өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.