АН-ын Улс Төрийн Зөвлөл хуралдаж, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой асуудлаа дахин хэлэлцэж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг биш хэний ч үл таних С.Цэнгүүн гэх 30 хүрээгүй бүсгүйг намын жагсаалтын эхний 4-т болон намын аппарат хавиар архиддаг эмэгтэйчүүдийг эхний 25-т бчисэн асуудал ихээхэн хэл ам дэгдээж буй аж.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга асан З.Энхболд: "АН 126 нэр дэвшигчдийг тодруулсан албан ёсны 7 хүнтэй комисс нь байхад жагсаалтны Цэнгүүн гэгчийг надтай холбох хэрэггүй, танихгүй мэдэхгүй хүн байна. Наад Баярцогт Гантөмөр 2 чинь мэднэ. Гүтгэхээ зогсооно уу!" гэсэн байна.

сонин mn