Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зам тээврийн ноцтой осол гарч, бага насны хоёр хүүхэд нас барсан хэрэг гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр 18.30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь шуурхай очиж ажилласан гэдгийг албаныхан мэдээллээ.

Шалгалтын явцад том оврын ачааны автомашин замаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон байна. Ослын улмаас бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Олон нийтийн сүлжээнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг ууланд авч явснаас хоёр нь эндсэн харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл цацагдсан.