Монгол Улсын хамгийн залуу гавъяат тамирчин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт аав болжээ.Тэрбээр “Киви” хамтлагийн ахлагч Укагийн төрсөн дүү Д.Уранзаяатай сүй тавьсан бөгөөд түүний сүйт бүсгүй энэ сарын 21-нд амаржсанаар залуу гавьяат аав боллоо.

Тэрбээр эхнэрээ хөл хүнд байхад өөр охид бүсгүйчүүдтэй уулзаж явна, эхнэрээсээ салах нь гэж шар хэвлэлийнхний бай болоод байсан ч ийнхүү хайр дурлалаа баталлаа.

Түүний гэр бүлд спортын үнэнч шүтэн бишрэгч болон нийт монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, шинэ хүнд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.