Олон улсын хөдөлмөрийн байгууллага дэлхийн дундаж цалингийн хэмжээг гаргажээ. 72 орны мэдээлэлд тулгуурлсан уг судалгаагаар манай улсын дундаж цалин 415 ам.доллар хэмээн гарсан бөгөөд жагсаалтын 65-т бичигдсэн байна.

Дэлхийн дундаж цалингийн хэмжээгээр Люксембүрг 4089 ам.доллараар тэргүүлсэн бол Таджикстан 227 ам.доллароор хамгийн сүүлд жагсчээ. Харин манай улсын хувьд сүүлээсээ долдугаар байрт орж байна.

Эл судалгааг хийхдээ буурай орнуудыг оруулаагүй бөгөөд эл үзүүлэлтэд хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон тэтгэвэр тэтгэмж авдаг иргэдийн орлогыг хамруулаагүй байна. Дэлхийд нэг хүний жилийн дундаж орлого 10 мянган ам.долларт хүрэх төлөв ажиглагдаж байна хэмээн Олон улсын хөдөлмөрийн байгууллага дүгнэжээ.

 “Санхүүгийн мэдээ” сонин