"Ice top" хамтлагийн дуучин Хатанбаатар буюу Хаагий хүндээр өвдөж яаралтай хагалгаанд орох шаардлагатай болж, Япон улсыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Түүний эмчилгээний зардалд 200 орчим сая төгрөг хэрэгтэй болж, рок, поп, хип, хоп, урлагийнхны хамтарсан хандивын тоглолтыг зохион байгуулсан. Түүнийг эмчилгээнд явахад сайхан сэтгэлт ард түмний дэмжлэг ихээхэн байсан бөгөөд тэрээр Япон улсыг зорьж эмчилгээндээ орсон байна. Одоогоор хагалгааны өмнөх эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд өөрийн зургаа фэйсбүүк хуудастаа  зургаа оруулсан байна.