Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн 2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлж, далай аварга цолыг хасахаар болсон билээ.

Ингэснээр  Монгол бөхийн чимэг болох “Улсын далай аварга цол”-ыг хасахаар болсон бөгөөд аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар “Дархан аварга” цол авч байгаа юм. Тэдний цолыг  өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгч Төрийн ордоны 9 хөлт цагаан тугт танхимд гардуулах юм байна.