Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
 

“Fantasy sex shop” дэлгүүрийн эзэн Б. Баярмагнайтай ярилцлаа

  • Сайн байна уу? Та өөрийгөө болон компанийнхаа талаар бидэнд танилцуулна уу?
  • Сайн байна уу? Намайг Баярмагнай гэдэг. Би 1993 онд ОХУ-ын Эрхүү хотын  Анагаах ухааны Дээд  сургуулийг  хүний их эмч мэргэжлээр  төгссөн. Манай компани 1997 онд  үүсэн байгуулагдсан  цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй  17 жил үйл ажиллагаагаа  явуулж ирсэн бөгөөд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн  байгууллага юм.
  • Танай байгууллага яг ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
  • Манай  компани  ДОХ, БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтээс  сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй  иргэд болон  хэвтрийн, ганц  бие хүмүүсийн  физиологийн хэрэгцээг  хангах  зорилгоор  бэлгэвч, полимер  материалан  хиймэл  эрэгтэй, эмэгтэй  эрхтэн, бэлгийн үйл ажиллагааг сайжруулах багаж  хэрэгсэл, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнийг  улсын  хэмжээнд  импортолж, ханган нийлүүлж, худалдан борлуулах үйл  ажиллагаа  явуулж  байна.  Мөн насанд хүрэгчид , гэр бүл, хосуудын бэлгийн үйл ажиллагааг дэмжих зориулалтаар ашигладаг  бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж,  хүмүүст мэргэжлийн  эмчийн  заавар  зөвлөгөө  өгч байна.
  • Танайхаар  ихэвчлэн  ямар  хүмүүс  үйлчлүүлдэг  вэ?
  • Насанд  хүрсэн  хүн  бүр үйлчлүүлэх боломжтой. Одоогийн байдлаар, ахимаг насны бэлгийн сулралтай болсон хүмүүс , монгол улсад  ажиллаж амьдардаг гадаадын иргэд мэргэжилтнүүд, жуулчид  зэрэг  нэг сая орчим хүнд давхардсан тоогоор үйлчиллээ.
  • Сүүлийн  үед  хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр секс шопуудын тухай янз бүрийн мэдээлэл цацагдах боллоо. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?
  • Мэдээж,  мэдээ мэдээлэл цацах нь тэр хүмүүсийн ажил байх. Хамгийн гол нь үнэн зөв, бодит мэдээллийг  хүмүүст хүргэх  ёстой  гэж  би ойлгодог. Манай компанийн хувьд,  Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд  хэрэглэгчийн эрүүл ахуйд нийцсэн баталгаатай, чанартай, шинжилгээтэй, ISO 9001 олон улсын чанарын шаардлагын систем  хангасан сертификаттай,  мөн CE олон улсын зөвшөөрлийн бүрэн эрхийг хангасан брэнд бүтээгдэхүүнээр үйлчлэх үйлчилгээг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн ба бүх хяналтын байгууллагуудаас  зохих ёсны зөвшөөрлийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд  хэрэглэгчдийг  хохироосон тухай гомдол санал авч байгаагүй. Харин ч хүмүүсийн хүсэл сонирхолд  таалагдаж нийцэхийн  зэрэгцээ шинэ шинэ бараа бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдийг хангаж байна. Тиймээс ч “Fantasy sex shop” нэрээр олны танил болсон бөгөөд олон жилийн хөдөлмөр зүтгэлээр олж авсан ажил хэргийн нэр хүндэд маань сүүлийн үед зарим байгууллага , хувь хүмүүс болон сэтгүүлч бүдүүлгээр халдаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх оролдлого хийж байгаад компанийн хамт олны зүгээс  харамсаж байна. Ийм төрлийн үйлчилгээг мэргэжлийн эмч эрхлэх ёстой байтал  Intimate, Free, Dream, Kamasutra  нэртэй  газрууд  хүний  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, он саргүй, Монгол улсад  яаж нэвтэрсэн нь тодорхойгүй дүгнэлт зөвшөөрөл баталгаагүй бүтээгдэхүүнийг зөвхөн ашиг хонжоо олох зорилгоор худалдан борлуулж байгаа нь хүний амь нас эрүүл мэндэд  ноцтой хохирол ч учруулж болохоор байна. 
  • Тэгэхээр худал мэдээлэл цацагдсан гэсэн үг үү? Таныг гүтгэсэн хэрэг үү?
  • Тиймээ. Би мөрөөрөө ажлаа хийгээд явж байтал 2014 оны 5-р сарын 19-ний өдөр миний утас руу дугаараа нууцалсан нэгэн хүн залгаж өөрийгөө сэтгүүлч гэж танилцуулан танай байгууллагын тухай бичнэ, камертай хүмүүстэй очно гэж сүрдүүлсэн. Хэсэг хугацааны дараа хэрвээ мөнгө өгвөл танайхыг үлдээгээд бусад секс шопуудыг бичнэ гэсэн. Бидний хувьд тийм их хэмжээний мөнгө байхгүй бөгөөд энэ ажил маань сая саяар үнэлэгдэх бизнес биш шүү дээ. Мэдээж мөнгийг нь өгч чадахгүй учраас бусад зөвшөөрөлгүй ажилладаг газруудтай хамт худал, цэвэр гүтгэлгийн чанартай мэдээ материал цацсан байна лээ. Тиймээс  биднийг бүгдийг нь шалгаж өгөөч хэмээн мэргэжлийн байгууллагад хандсан. Мэргэжлийн байгууллага мэдээж хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учир шалгалт хийн үнэн зөвийг нь тогтоосон байна лээ.
  • Юуг тогтоосон гэж вэ?
  • Шалгалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5  дугаар зүйлийн 5.1, Эм, Эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 гэсэн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон учраас дээрхи газруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна лээ. 
  • Ер нь манай монголчууд энэ сэдэв дээр харьцангуй хаалттай юм шиг санагддаг. Таны бодлоор?
  • Тиймээ, өөрийн чинь хэлж байгаа их зөв өө. Хүний амьдралд хоол хүнс, унтаж амрахын хажуугаар физиологийн хэрэгцээ зайлшгүй чухалд тооцогддог. Нэг үеэ бодвол улс  орон хөгжихийн хэрээр хүмүүс энэ тал дээр илүү нээлттэй болж, соёлтой, зөв хэрэглээ гэдэг үүднээс нь ойлгож байгаа нь сайшаалтай. Гол нь энэ хэрэглээг гоо сайхан, эрүүл мэнд талаас нь ойлгож зааврын дагуу соёлтой хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна.
  • Ярилцсанд баярлалаа.

 

Б.Чулуунчимэг