Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан эхэллээ.

Хурдан хүлгийн салхийг хагалж, Хүй долоон худагт уламжлал ёсоор хязаалан насны морьд гарааны зурхайнаас хөдөллөө.

Энэ жил нутаг нутгийн 318 үрээ уралдаж байна.  Хэдхэн хормын дараа хязаалан насны морьдын хурдан хүлэг эзнээ баярлуулан торгоо жолоогоо өргөх нь ээ.

Хур бороо тэгширсэн сайхан дэлгэр зун болж байгаа учраас морьдын хүч чадал сайн байна хэмээн уяачид ам сайтай байна.