Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглох нь ээ. Аварга Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу наадмаас өмнө дархан аварга цолоо хүртвэл шинэ цол, ард түмнээ хүндэтгэн наадамд зодоглоно гэдгээ хэлсэн удаатай.

Гэхдээ бөх сонирхогчдын дунд түүнийг энэ жилийн наадамд барилдах эсэх тухай таавар, тодорхойгүй таамаглалууд явсаар байсан юм.

Тэгвэл өнөөдөр дархан аварга А.Сүхбат энэ жилийн баяр наадамд барилдах нь тодорхой болжээ. Тэрбээр наадмын барилдаанд бүртгүүлээд явж байхдаа телевизийнхны дуранд өртсөн байна.

Хэдийгээр Дархан аварга А.Сүхбатыг наадамд барилдаад өндөр амжилт үзүүлэхгүй гэсэн таамаг байгаа ч наадамчдын хүлээлт түүний давааг бус барилдааныг харахад оршиж байгаа юм.