"Цахилгаан тээвэр" компанийн Монголдоо угсарсан таван цахилгаан машин Хүй долоон худагт наадамчин олонд үнэгүй үйлчилж байна.

12 хүний суудалтай энэ машинаар өндөр настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх юм.

Хүй долоон худагт энэ жил баруунаас зүүн тийш хөндлөн 2.6 км хатуу хучилттай зам тавьжээ. Тус замаар цахилгаан автобус явна. 

Дээрх иргэд нийтийн тээврийн автобусны зогсоолоос буугаад шууд цахилгаан автобусанд суухаар зохион байгуулжээ.  Уг цахилгаан машин нь 220 вольтод цэнэглэн өдөржин явах боломжтой, задгай бүхээгтэй цахилгаан машин Хүй долоон худагт 08.30-17.30 цаг хүртэл наадамчин олонд үйлчилнэ.  

                                                            Та бүхэн сайхан наадаарай