Бүх нийтийн баярын өдрөөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Энэ дагуу Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар хязгаарлахгүй.

Харин маргааш өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс хоёр цагийн өмнө НЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм байна.

Баяр наадмын үеэр замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг учир Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвөөс наадамчдад үнэ төлбөргүй, буухиа чиглэлээр 18 автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Үндэсний их баяр наадмаар наадамчин олонд долоон төрлийн зөвшөөрөл олгоод буй. Тэгвэл зөвшөөрөл бүхий талбайд хэрхэн хүрэх талаар Замын цагдаагийн газраас гаргасан зөвлөмжийг дараах бичлэгээс сонирхоорой.