АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан азарганууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  223 шандаст  хүлэг гараанаас гарснаас Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын хонгор  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун, айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан, айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Содномцэрэнгийн Цэмбэлийн зээрд, айргийн тавд Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат Бадамын Оргилын оодон халтар тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийн толилуулах болно.