Монголын Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нар, хур тэгширсэн энэхүү өдөр нээлтээ хийлээ. 

Энэ жилийн бөхийн барилдаан олон онцлогтой бөх болж байна. Үүний нэг болох саяхан Дархан аварга цолоо төрийн тэргүүнээсээ авсан А.Сүхбат хүч үзэх юм. Түүнчлэн Олимпийн жүдо бөхийн алтан медальт, улсын харцага Н.Түвшинбаяр зэрэг улс аймгийн хүчтнүүд эр бяраа үзэн уран мэхээ наадуулан наадамчин олноо баясгах билээ. 

Өнөөдөр бөхийн барилдааны 1 болон 2-ын даваа болно