Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгажээ
2025/03/17
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Уг төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг энэ сарын 7-нд зарласан.
Өнөөдрийн байдлаар чөлөөлөлтийн явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, 1690 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1664 айлын нөхөн олговрыг олгоод байгаа юм. Мөн 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан. Түүнчлэн барилга угсралтын ажлыг эхлэхээс өмнө хөрсний ус зайлуулах зураг төслийг хийж, цахилгаан дамжуулах агаарын шугам буулгах, трасс шилжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.
Ташрамд, Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд гурван блок сургууль, таван блок цэцэрлэг, 100 ортой эмнэлэг, 47.530 ам метр талбайд авто зогсоол, 152.650 ам метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам болон явган хүний замыг цогцоор нь шийдэх юм.
DR. ADITYA · 2025/03/18
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2025/03/17
ZYGAATSN80955877
Зочин · 2025/03/17
ANUSDN80955877TSAGN UILCHLN