АН-ыг Засгийн Газраас гарахыг шаардлаа
2 цагийн өмнө
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос шаардлага АН-ын удирдах байгууллагуудад хүргүүлсэн байна.
Уг шаардлагад: “Монгол улсын Үндсэн хуулийн 3.1 3.2 16.10 16.16 17.1.1 39.2 Монгол улсын Их хурлын тухай хуулийн 7.1 7.2 8.1.1 8.1.11 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 1.1.1 4.1 Улс төрийн намын тухай хуулийн 4.1 4.2 4.2.1 5.2 заалтуудыг илтэд зөрчин 2024.07.04 өдрийн Үндэсний бодлогын хорооны (онлайн) гэх хууль болон АН-ын дүрмийн бус хурал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрээр Ардчилсан нам Монгол Ардын намтай хамтарсан засгийн газар байгуулах болсон хууль бус шийдвэрээ 2025 оны 5-р сарын 20-ы дотор нэн яаралтай цуцалж хууль бус Засгийн газраас гарахыг шаардаж байна.
Уг шаардлагыг эс биелүүлж хэрэгжүүлбээс улс төрийн хатуу тэмцэлд шилжихийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Ардчилсан намын УИХ дахь бүлэгт хатуу анхааруулж байна” гэжээ.