“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!
9 цагийн өмнө
Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоон автобусны хэрэг гарсан шалтгаан нь “...Тендерийг нь төрийн нууцад орууллаа” гэж олны нүд, чихнээс нуучихсан.
Гэтэл төрийн нууцад оруулах эсэх дээр Тагнуулын байгууллага зөвлөмж өгдөг. Ногоон автобусны тендер дээр татгалзчихсан байдаг. Энэ нь дуулиан дэгдэх үеэр ил болсон.
Тэгвэл өнөөдөр “Сэлбэ дэд төв” төслийн талаар ноцтой гэж болохоор зүйлүүд яригдаад уналаа. Нийтдээ 830 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий тус төслийн тендер тойроод дахиад л эргэлзээ тээнэгэлзээ үүсээд эхлэв.
Тэнд уг нь 10 мянган айлын орон сууц баригдах юм байна. Эхний ээлжинд, дээр хэлсэн өртгөөр 4300 айлын орон сууцыг барихаар тендер зарлажээ. Нэгдүгээр багц нь 350 тэрбум төгрөг, хоёрдугаар багц нь 470 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гэтэл тендерийн шалгуурыг нь Монголын барилгын нэг ч компани дийлэхээргүй тавигдсан байгаа юм. Тендерийн Техникийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т “…Санхүүгийн чадавхын шаардлага, борлуулалтын орлогын хэмжээ сүүлийн таван жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Хоёрдугаарт, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна” гэж заажээ. Тиймээс барилгын компаниуд тус тендерт оролцохын тулд хоорондоо нэгдэж, байж болох арга замыг судалсан байгаа юм. Гэвч санхүүгийн шалгуурыг давж чадаагүй аж. Харин шалгуурыг нь давсан Хятадын 15 компани саналаа ирүүлж, оролцсон байна.
Уг нь, “…Тендерийн өртгийн 30 хувийг ажил эхлэхэд нь олгох”, “…Алданги тооцохгүй байх” зэрэг дотоодын барилгын компаниудын шүлс асгарам боломж уг тендерт байжээ.
Харин одоо Монголын барилгачдын нэгдсэн холбооныхон “…Монгол барилгачид бид Засгийн газраас зарласан “20 минутын хот”-ын анхны бүтээн байгуулалтыг өөрсдийн гараар бүтээн босгож, шинэ зууны эхэнд хөгжил цэцэглэлтийн өнгийг тодорхойлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж Монгол барилгачдын хувьд түүхэн бахархал бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан энэхүү тендер сонгон шалгаруулалтад анхаарал хандуулж, тухайн тендерийг судалж энэхүү тендер болон цаашид зарлагдах томоохон тендер сонгон шалгаруулалтад үндэсний компаниудаа, Монгол барилгачдаа ажилтай, орлоготой байлгах тал дээр анхаарч ажиллах шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Яг үнэндээ, манай нийслэлийнхэн “...Монголын барилгын компаниуд метро барихад оролцохгүй шүү” гэвэл дотоодын компаниуд толгой дохиод л буцна. Тэгж ч хэлж байна лээ.
Гэтэл, Монголын барилгын компаниуд 9-12 орон сууцыг бол стандарт хангаад барьчих хэмжээний туршлага хангалттай суусан шүү дээ. Барилгачдаас гадна, өөр бусад эх сурвалжууд дотоодын компаниуд барьчих орон сууцыг гадныхан барих нь олон үр дагавартай. Барилгачдаас нь эхлээд л хэдэн зуу, бараг мянгаараа орж ирнэ. Ер нь бол, “…Үндэсний аюулгүй байдал талаасаа Тагнуулын байгууллага энэ “Сэлбэ дэд төв”-ийн тендер, бусад үйл ажиллагааг анхаарах хэрэгтэй” гэж байна. Ногоон автобус яалаа даа?!
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 6 минутын өмнө
цэвэр хятадын хороолол босно, ер нь монголд тэр МАН хулгайчуудын 14 мига төсөл гээч яг хэрэгтэй юу, тэр төслүүдийг яагаад заавал хятадуудаар хийлгэх ёстой юм, яагаад 280000 хятад ажилчин монголд орж ирэх ёстой юм, яагаад энэ нэг хятадуудыг чөлөөтэй оруулж ирэх хуулийг 4 дэхь удаагаа чичрээд байгаа юм. ер нь монгол хятад оросоос илүү гуравдагч оронуудтай ойр байж тусгаар тогтнолоо хадгалж үлдэх байх.
Зочин · 36 минутын өмнө
Энэ эхэлсэн ажлыг урагшлуулах өөр ямар арга бнаа албаар явуулахгүй шантааж юм бишүү
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 6 цагийн өмнө
MERGJLN80955877SEKSYG
зочин · 6 цагийн өмнө
ҮНЭН ШҮҮ, ГАДНААС БААХАН ХЯТАД ХҮМҮҮС ОРУУЛЖ ИРНЭ, ТЕНДЕР НЬ АНХНААСАА МОНГОЛ КОМПАНИУД ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ, БОСГО ӨНДӨР, ХЯТАД КОМПАНИУДЫГ ОРОЛЦУУЛАХААР ХИЙГДСЭН НЬ ТОДОРХОЙ БАЙНА ... ЭНЭ ТЕНДЕРИЙГ ХЭН ЗОХИОН БАЙГУУЛСАН БОЛОХ ТЕНДЕР ХУУЛЬ БУС БОЛОХЫГ ИЛ ТОДООР ДЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ... ЭНД ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ БАЙГАА ХЯТАД КОМПАНИУД АЖИЛЛАХ ХҮЧЭЭ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ЯАЖ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД ОЛОН АСУУДЛАА ЯАЖ ШИЙДСЭН БАЙНА ИЛ ТОДООР ХАРУУЛ ...
Зочин · 9 цагийн өмнө
BOOWN XUSNEER XXNO80955877
Зочин · 9 цагийн өмнө
ANUSDI80955877