Ерөнхий сайдын хүү гэрлэх санал тавихдаа хөлөглөсөн гэх нисдэг тэрэгний түрээс ойролцоогоор $9000 байдаг
6 цагийн өмнө
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй Ө.Өгөөмөр нэр бүхий амралтын газарт нисдэг тэргээр ирж, салют буудуулан гэрлэх санал авсан гэх бичлэгээ өөрийнхөө Instagram хаягт оруулжээ.
Тус үйл явдалтай холбоотой зураг бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тархаад байгаа юм.
Булган аймгийн Хялганат тосгон руу түрээсийн нисдэг тэргийг НӨАТ орсон дүнгээр 9,000 ам.доллар төлж авч явна.
Нисдэг тэрэг түрээсийн үйлчилгээ нь суудлын багтаамжаас шалтгаалан нэг цагаар тооцож үнэ бодогддог. 2-6 хүний суудалтай нисдэг тэрэгний нэг цагийн түрээсийн үнэ дунджаар 3,000 ам.доллар болдог байна.
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 6 цагийн өмнө
VANXANDN80955877TSAGN