Монгол Улсын 21 дахь Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцав.

 

- Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар яриагаа эхлэе?

- Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа шинжилгээ хийдэг байгууллагуудын статистик тоо баримтыг анзаарахад дэлхийн эдийн засгийн өсөлтийг таамгаа бууруулж байна. Бууруулах болсон гол шалтгаан нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын эхлүүлсэн тарифын худалдааны дайнтай холбоотой.

- Хамгийн өндөр тарифыг манай урд хөршид тогтоосон. Энэ нь манай эдийн засагт  шууд болон дам  нөлөө үзүүлэх тухайд эдийн засагчид, улстөрчид янз бүрээр тайлбарлаж байна.Таны тухайд хэрхэн тайлбарлах вэ?

-Манайх хэт туйлшраад хэрэггүй. Монголын эдийн засгийн цар хүрээ, хэмжээ хэд билээ, бусад улсуудын эдийн засгийн цар хүрээ хэмжээ хэд билээ гэдэг нь ондоо шүү дээ. Энэ утгаар бол нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Гэхдээ манай эдийн засгийг хүнд байдалд оруулах хэмжээгээр нөлөөлнө гэж үзэхгүй байна.

-Энэ оны манай урд хөрш рүү гаргах нүүрсний экспорт тасарлаа. Энэ нь  тарифын нөлөө ч байна, бусад хүчин зүйлүүд ч байх шиг байна?

-Манай Хятад руу гаргаж буй нүүрсний хэмжээ тэдний зах зээлд бол өчүүхэн хэсэг нь. Манай нүүрстэй, нүүрсгүй тэдний  эдийн засагт нэг их нөлөө үзүүлдэггүй. Тиймээс тасалдлыг эднийхээс болчихлоо гэж ойлгож болохгүй. Харин манайх экспортын хэмжээгээ тасралтгүй нэмэгдүүлэх, байгаа хэмжээнд нь хадгалаад явах арга хэмжээг өөрсдөө бодлогоор зохицуулах  нь чухал. Энэ ажлаа дутуу хийгээд байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин