Танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ
7 цагийн өмнө
Улаанбаатар хотын төвд ОХУ-ын эзэмшилд байх Ленин клубтэй маргаан сүүлийн үед цахимд олны анхаарлыг ихээр татах болсон.
Уг газрын асуудал нь Уундайн Болд гэгчээс үүдэлтэй бөгөөд уг иргэн хуучнаарОросын Холбооны Улсын өмчид бүртгэлтэй В.И.Лениний нэрэмжит клубийн барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байхдаа тухайн барилгыг бусдын буюу Оросын Холбооны Улсын өмч гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан кино сангийн барилгыг өөрийн компанийн хөрөнгийг шинээр барьж байгуулсан мэтээр баримт материал бүрдүүлэн Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт гарган өгч 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 322 м.кв хэмжээтэй газар эзэмших гэрээг байгуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн …дугаарт бүртгүүлэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улмаар үргэлжилсэн үйлдлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 322 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр…дугаартай шийдвэрээр тухайн газрыг 748 м.кв болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэрийг гаргуулж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/546 дугаар захирамжаар “…” ХХК-д 748 м.кв газрыг олгуулсны улмаас төрд их хэмжээний хохирол учруулсан байгаа юм. Өдгөө уг хэрэг шүүхээр эцэсэн шийдэгдээгүй байгаа бөгөөд тэрбээр дээрх залилангийн үйлдэлдээ анхан болон давж заалдах шатны шүүхээс ял аваад байгаа бөгөөд Улсын дээд шүүхээс хэргийг буцаасан түүхтэй. Өөрөөр хэлбэл газрыг хувь хүн байгуулага эзэмшихгүй гэсэн үг.
Тэгвэл энэ бүх будлианы эзэн нь Уундайн Болд гэгч бөгөөд тэрбээр өмнө нь шүүхээс цөөнгүй удаа ял авч байжээ.
Уундайн Болд гэгч хэн бэ?
Уундайн Болд гэгч нь засрашгүй мөрийтэй тоглооомчин бөгөөд энэ талаар өдөр тутмын сонинд хэвлэгдсэн нь түүх болон үлдсэн байдаг.
Тэрбээр Монгол улсын шүүхээр нийт гурван удаа ял сонсож байжээ. Тодруулбал, 2013 онд танхайн хэргээр, 2021 онд мөрийтэй тоглоомын хэргээр, 2024 онд анхан болон давж заалдах шатны шүүхээс залилангийн хэргээр тус тус ял сонсож байсан түүхтэй нэгэн.
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 14.040.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Тэрбээр бусдын биед хөнгөн гэмтэл санаатайгаар учлууах гэмт хэргийг хүндрүүлсэн нөхцлөөр үйлдсэн бөгөөд шүүхээс түүнийг торгох, албадан ажил хийлгэх, 3-6 сар хорих ялаас хамгийн хөнгөнийг нь буюу торгоод явуулсан байдаг.
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн. Энэ удаад тэрбээр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар зохион байгуулсан, ажиллуулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд шүүхээс торгох, 1-5 жил зорчих эрх хязгаарлах эсвэл 1-5 жил хорих ялаас хамгийн хөнгөн торгох ялыг нь хуульд заасныг дундажлан 10 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн байдаг.
- Шүүхээс хоёр ч удаа ял сонссон Уундайн Болд гэгч этгээд хашрахгүйгээр Оросын Холбооны Улсын өмчид бүртгэлтэй В.И.Лениний нэрэмжит клубийн барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байхдаа тухайн барилгыг бусдын буюу Оросын Холбооны Улсын өмч гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан кино сангийн барилгыг өөрийн компанийн хөрөнгийг шинээр барьж байгуулсан мэтээр баримт материал бүрдүүлэн Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт гарган өгч 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 322 м.кв хэмжээтэй газар эзэмших гэрээг байгуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгүүлэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улмаар үргэлжилсэн үйлдлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 322 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ...дугаартай шийдвэрээр тухайн газрыг 748 м.кв болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэрийг гаргуулж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/546 дугаар захирамжаар “...” ХХК-д 748 м.кв газрыг олгуулсны улмаас төрд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ч Хяналтын шат буюу улсын дээд шүүхээс хэргийг прокурорт буцаасан.
Өдгөө хэрэг эцэслэн шийдэгдээгүй л байгаа. Өөрөөр хэлбэл мордохын хазгай байхад хувийн өмчид хадлаа гэх агуулга бүхий мэдээллийг олон нийтийг төөрөгдүүлэх маягаар түгээсэн нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Нөгөө талаас энэхүү гэмт үйлдлээ зохион байгуулалттайгаар үйлдсэн байж болзошгүй бөгөөд хувийн хэвшлийнхэн бусдад газар, мөнгө амлан олон нийтийг төөрдүүлж буй гэх мэдээлэл бий.
Хэрвээ энэ нь үнэн байгаад тогтоогдох юм бол улсыг шантаажилсан иргэн байгууллага болон олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлсэн нэг бүхий этгээд хуулийн хариуцлага хүлээхээр байгаа аж.
Бид энэ талаар эргэж мэдээлсээр байх болно.
Эх сурвалж: Tac.mn
Зочин · 3 цагийн өмнө
MASSAJLN80955877
Зочин · 6 цагийн өмнө
SEXSY DYRTAI ETD80955877XINE
Зочин · 6 цагийн өмнө
MERGJLN SEKSDX80955877
Зочин · 6 цагийн өмнө
TANILTSN80955877
Зочин · 7 цагийн өмнө
DYRN ODOON XALYYXN NAADGCH80955877
Зочин · 7 цагийн өмнө
SEXSYGR UILCHLGE80955877
Зочин · 7 цагийн өмнө
DYRTAI XANTLA SHAALGD80955877
Зочин · 7 цагийн өмнө
XUCHINDUULI80955877BOOB XXN VANXANI SEXSYGR