УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэг өмөөрч, өөрөө ойлгож буй эсэх нь тодорхойгүй элдэв зүйлийг нийгмийн сүлжээн дэхь хуудастаа бичих болсон.

Тэгвэл нэгэн эмгэнэлтэй явдал өнөөдөр болов. Нэгэн сэтгүүлчийн "Засгийн Газрыг авч үлдэхийн тулд 2 триллон төгрөгийг УИХ-ын гишүүдэд тарааж буй нь үнэн үү?" гэсэн асуултад

М.Нарантуяа-Нара: "Ямар хөгжилтэй юм бэ? Хаана байгаа юм бэ? Тийм их мөнгө. Улсын төсвөөсөө давсан тийм их мөнгө хэнд байгаа юм бэ? Улсын төсөв чинь триллонд хүрээгүй шүү дээ. Хэдэн их наядаараа яаж алалцаж байгаа билээ?" хэмээн маш өөртөө итгэлтэй нь аргагүй хариулав.

Уучлаарай.

Сайн ч муу ч, тэнэг ч мангар ч бай УИХ-ын гишүүн хүн шүү дээ.

Бүхэл бүтэн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн хүн триллон гэдэг нь их наяд гэсэн мөнгөний хэмжээг л илэрхийлдэг Англи үг болохыг, Монгол Улсын 2025 оны төсөв Монгол Улсын 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23.14 их наяд төгрөг, зарлага 26.49 их наяд төгрөг, хөрөнгө оруулалт 3.93 их наяд төгрөг байхаар тусгасан бөгөөд Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээ 3.5 их наяд төгрөгөөр тогтоогдсон болохыг мэдэхгүй байгаа нь ичмээр гэхэд дэндүү ичмээр хэрэг биш үү?

Улсын төсвийн хэмжээг ч мэдэхгүй, бүр багцаалж гадарлах ч үгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа нь харамсалтай.