Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хааны өв, соёлын хүрээлэн болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Кэмбрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн "Монгол ба Өвөр Ази судлалын төв"-тэй хамтран Чингис хаан судлалыг хөгжүүлэх судалгааны тэтгэлгийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн албан ёсоор зарлаж байна.

▪ Тэтгэлгийн хүрээнд:

- Монгол Улсаас 1 судлаач – Кембрижийн MIASU-д 9 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх

- Монгол Улсаас 1 судлаач – Кембрижийн MIASU-д 3 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх

- MIASU-д харьяалагддаг 1 судлаач – Монгол Улсад 3 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх

▪ Тэтгэлэгт багтах зардлууд:

- Нислэгийн зардал – Энгийн ангиллын хоёр талын нислэг

- Амьдрах зардал – Кембрижийн их сургуульд судалгаа хийх Монгол судлаачид сар бүр £2,500, Монгол Улсад судалгаа хийх Кембрижийн судлаачид сар бүр £1,000

- Орон сууц – Хоёр тал тус тус байр олоход дэмжлэг үзүүлнэ

- Визний зардал – Холбогдох бүх виз мэдүүлгийн төлбөр

▪ Судалгааны нөөц:

- Кембрижийн их сургуулийн бүх судалгааны бааз, номын сангийн эрх

- Монгол Улсын үндэсний болон их дээд сургуулийн номын сангийн эрх

- Кембрижийн Нийгмийн антропологийн тэнхимийн Монгол ба Өвөр Ази судлалын төв болон Монгол дахь судалгааны байгууллагуудын хурал, семинарт оролцох боломж.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://mocsty.gov.mn/news/052303

https://www.miasu.socanth.cam.ac.uk/chinggis-khaan-grant-0

Өргөдлийн маягт татах холбоос:

File application_form.docx

 

application_form.pdf

PDF icon application_form.pdf