Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хариулт өгсөн зарим онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

 

Би өнөөдөр Бүх асуултад илэн далингүй чин сэтгэлээсээ хариулахад бэлэн байна. УИХ-ын чуулган дээр ч нээлттэй үг хэлнэ, асуултад хариулна.

Бидний шинэчилсэн парламентаас бүрдүүлсэн анхны Засгийн газар. Тиймээс хариуцлагатай хандаж, олон талын эргэлзээг тайлж, тогтвортой засаглалыг хадгалан үлдэж чадах уу үгүй юу гэдгээр нээлттэй мэтгэлцээн болоосой гэж бодсон.

Парламентын мэтгэлцээнээр дамжуулж олон нийт, Монголын ард түмэн томоохон дүгнэлт хийнэ. Шинэ жишиг болж үлдээсэй. Тийм учраас өөрт буй эрхээ эдэлж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг нээлттэй ярилцах нь зүйтэй гэж үзсэн.

 

-Та бүхэн бүгдээрээ ажигласан байх. Тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын гэрээ явахтай зэрэгцэн энэ асуудал өрнөж эхэлсэн.

Тэр өдрөө л АТГ-т би бүх материалаа хүлээлгээд өгчихсөн. Гишүүд бүгд ХОМ өгдөг. Түүн дээрээ үндэслээд орлогоо нотлох ёстой. Хүүтэйгээ уулзсан. Манай хүү бас очиж тайлбар өгсөн. Хүү маань 23 настай. Хүү маань хайр сэтгэлийн холбоотой юм билээ. 500 мянгын бугуйвч, бөгж нь 17 сая. Хаанаас худалдан авснаа хүргүүлсэн байсан. Бие давхар учраас бэлэглэсэн юм билээ.

Том үнэтэй машин Монголд арав хүрэхгүй байдаг. Тэр нь худлаа зүйл. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаад хариу өгөх хугацаа нь 30-60 хоног. АТГ-т өгчихсөн асуудлаар би дахин, дахин яриад байхыг хүсээгүй. Гэхдээ энэ чуулганд

Хүүдээ цаг гаргаж чадаагүй нь миний алдаа. Гэхдээ 23 настай хүн гэдэг бол бие даачихсан байдаг нас. Хэнд хайр сэтгэлтэй болох, яаж амьдралаа зохиохыг нь би хөндлөнгөөс заагаад байж болохгүй. Хэл ам битгий татлаад бай, зөв яваарай гэдгийг би хүүхдүүддээ хэлдэг. Олон нийтийн өмнө гаргахгүй байсан нь буруу байв уу гэж харж байгаа. Манай хүү багаасаа л зураг авдаг байсан. Надад “Хүлэг”, “Херо” хоёрын 50 хувь л байдаг. Манай аав зураач хүн. Манай хүү энэ авьяасыг нь өвлөсөн. Тэр авьяасаараа явах байх. Миний хувьд орлогодоо эргэлзэж байсан бол янз бүрийн сэдэв рүү орохгүй байсан байх. Энэ жагсаал орлого нотлох л асуудал байсан бол би шууд гараад уулзчихна.

Өмнөх жагсаалуудад ч би уулздаг байсан. Залуустаа талархаж байгаа. Ийм нээлттэй ил тод байдлын төлөө бид явсан шүү дээ. Тийм учраас би өөрөө ил тод байдлаа хангаад явна. Нотлогдож чадахгүй байгаа орлоготой холбоотой асуудлаар Засгийн газраас хууль батлах гэж байна.

Огцрох амархан, амархан. Надад албан тушаалтайгаа зууралдах шаардлага алга. Цааш, цаашдын Засгийн газар харин ар араасаа огцрох улс төрийн нөхцөл байдал намайг суудлаа өгснөөр үүсэх учраас энд итгэл үзүүлэх тухай яриад сууж байна. Хэн дуртай нь Ерөнхий сайдыг огцруулаад байвал гүйцэтгэх засаглалын хямрал үүснэ. Ингэснээр цааш, цаашдаа парламентын засаглалд эрсдэл учрах учраас хувь хүний улс төрөө хойш тавьсан. Би энэ суудалд дуртай, хайртайдаа зууралдаад байгаа юм биш. Засаглалын тогтвортой байдлын төлөө сууж байна.