“Star girls” хамтлаг дэлхийн аварга болжээ
өчигдѳр
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Латин Хореографик ДАШТ тэмцээн Португали улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнээс “Стар” бүжгийн студийн өсвөрийн бүжигчид болох “Star girls” хамтлаг нэгдүгээр байр эзэлж, Дэлхийн аварга болсон бахдам амжилт үзүүлжээ.
Тус тэмцээнд нийт 9 шилдэг баг оролцсон бөгөөд “Star girls” хамтлагийн бүжигчид анх удаа оролцон ийнхүү аваргын цомын эзэд болж, дэлхийн тайзнаа төрийн дууллаа эгшиглүүллээ.
Бүжгийн спортын түүхэнд тодоор бичигдэн үлдэх түүх бүтээсэн охид ердөө 12-14 настай. Тэдний араас Итали болон Португалийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртсэн бөгөөд багийн Ерөнхий дасгалжуулагчаар Д.Батсайхан, дасгалжуулагч багшаар Б.Ууганцэцэг нар ажиллажээ.
Зочин · өчигдѳр
TOLGOINUUDIIG NI YAATSIIN BEEEEEE
Зочин · өчигдѳр
SEXSDN80955877ANUSN BBN XXN