Тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувиар тогтоожээ
22 цагийн өмнө
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.
Шийдвэрийн тухайд,
Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувь байхаар шийдвэрлэсэн байна. Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзжээ. Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болох ёстой гэж тооцсон байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуурыг хатууруулсан. Шалгуур хатуурснаар сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан тэтгэврийн зээл авахад 150 мянга нь зээлэнд, үлдсэн 500 мянга нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж өөрт нь үлддэг болсон. Гэвч шалгуур хатуурснаар бага тэтгэвэр авдаг ахмад настнуудын хувьд дээд тал нь 1.8 сая төгрөгийн тэтгэврийн зээл авахаар хязгаарлагдсан нь асуудал дагуулж, тэтгэврийн зээлд тавих шалгуурыг зөөллөж өгөхийг хүссэн. Энэ дагуу төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл дээрх зохицуулалтыг хийжээ.
Мөнгөний бодлогын зөвлөлийн хувьд тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувиар тогтоосноос хугацаан дээр хязгаар тавиагүй. Энэ нь тухайн арилжааны банкуудын дотооддоо шийдэх асуудал гэж тооцсон байна.
Иймээс хэдий хугацааны тэтгэврийн зээл авах боломжтой вэ гэдгийг зээл олгох банк нь шийдвэрлэх аж.
Өлзйй · 2 цагийн өмнө
Ялгаварлан гадуурхалт
Зочин · 16 цагийн өмнө
Арай биш ээ тэтгэвэрийн зээл удаж удаж ийм шийдвэр байх гэж 24 ...36 сар ба ядаж 70хувь баймаар бна
Dashzeveg · 19 цагийн өмнө
таалагдахгүй байна
Monhtsetseg · 20 цагийн өмнө
Hatuu shiidwer bna taalagdahgui bna
Зочин · 20 цагийн өмнө
Хүүгээ буулгаач
Зочин · 21 цагийн өмнө
Mash muu bn odoo bid yahwee 689awdag yu awiii bee odoo boshii
Цэцэгмаа · 21 цагийн өмнө
Ахмадууд тэтгэврийн зээлтэй зээлээ дуусгаж байж дахин зээл авах......ямар ч амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаж байдаг..... энэ бол ахмадуудыг басамжлан доромжилж бахаа хангаж байгаа хэлбэр ...... Ийм л засаг төртэй улс оронд амьдарч ахмад насандаа хүний эрхийн ялгаварлан гадуурхалд өртөж байна энэ ардчилсан улс мөн үү....... Монгол банкны Лхагвасүрэн гэж нөхөр цалингийн зээлтэй тэтгэврийн зээлийг адилтган үздэг банкир гэж хэлэхэд хэцүү л хүн Монгол улсын төв банкийг удирдаж байна гэхээр ..,...