Хоёрхон өдрийн өмнө урдуур дүүртэл сууж байсан нөхөд орж ирэхээ больчихлоо! Энэ бол сайдаар томилогдсоны маргаашийнх нь хурал. Шинээр томилогдсон сайд нар үүрэг хариуцлагаа ухамсарлаж УИХ-ын чуулганд оролц!

Тийм учраас ЗГХЭГ-ын дарга, тэргүүн шадар сайд, шадар сайд нар Пүрэв, Баасан гарагийн хуралдаанд оролцдог байх учиртай. Ядаж өглөө ирцдээ ороод, чөлөө авах шаардлагатай, ажил давхцаж байгаа бол учир байдлаа тайлбарлаад явдаг байх ёстой гэдгийг анхааруулъя.

УИХ-ыг олон нийт хариуцлагатай, идэвхтэй ажиллахыг байнга шаарддаг. Энэ шаардлагыг хангуулах нь хурал даргалагчийн үүрэг. Тийм учраас сонгогдсон, шинээр томилогдсон сайд нарыг УИХ-ын чуулганы хуралдаанд хүндэтгэлтэйгээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж оролцож байхыг үүрэг болгож байна.