УИХ-ын гишүүдийн тоог цөөлөх О.Амгаланбаатарын саналыг дэмжицгээе
3 цагийн өмнө
УИХ-ын чуулган өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар үг хэлэхдээ: "Төрийн алба маш их данхайсан. Аймгийн ЗДТГ-аас Иргэдийн хурал нь илүү олон хүнтэй ажиллаж байна. Цаашид УИХ-ын гишүүдийн тоог 100-аас бага болгох ард нийтийн санал асуулга санаачилна, дэмжээрэй" гэсэн юм. Үнэхээр ч 2023 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо 76-аас 126 болж нэмэгдсэн. Ингэснээр төр илүү төлөөлөлтэй болж, хууль тогтоох үйл явц сайжирна гэсэн хүлээлт байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ зүйл ажиглагдаж байна.
Хуралдааны ирц хангалтгүй хэвээр, хууль батлалтад оролцох идэвхи сул, ард түмний итгэл ч доройтсон хэвээр байна. Энэ нь тоо нэмэгдсэн ч чанар сайжраагүйг харуулж буй хэрэг.
Гишүүдийн тоог нэмснээр төлөөллийн чанар сайжрах ёстой ч үнэндээ энэ нь хариуцлага сарних, хуулийн чанар бүдгэрэх, иргэдийн дуу хоолой бүрхэгших зэрэг сөрөг үр дагаврыг ч дагуулсан. Парламентын үйл ажиллагаа улам бүр албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт руу чиглэж, бодлого тодорхойлох үүрэг бүдгэрч байна. Хэдийгээр олон гишүүнтэй байх нь онолын хувьд ардчиллыг бэхжүүлдэг гэж үздэг ч манай нөхцөлд үүнийг батлах бус, харин эсрэгээр нь харуулах олон жишээ бий.
О.Амгаланбаатар гишүүний санал нь зөвхөн тооны тухай бус, төрийн бүтээмж, хариуцлагын тогтолцооны тухай асуудал юм. Төр цомхон, үр дүнтэй, хариуцлагатай байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх нэг гарц нь УИХ-ын гишүүдийн тоог багасгаж, илүү сонгомол, чадварлаг бүрэлдэхүүнтэй парламенттай болох явдал юм.
Тиймээс энэхүү санаачилгыг дэмжиж, ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй. Энэ бол зөвхөн нэг гишүүний байр суурь биш, харин ард түмний дуу хоолойг илүү хүчтэй сонсож эхлэх алхам байж болох юм. Ард иргэдийн зүгээс ч УИХ-ын бүтэц, хариуцлагын асуудалд анхааралтай хандаж, шинэчлэлтийг дэмжих хандлага өндөр байгаа нь олон нийтийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлгүүдээс тодорхой харагдаж байна.
Төрийн алба цомхон, парламент хариуцлагатай байж л улс орон урагшилна. Тоо биш чанар чухал. Иймээс ч УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын УИХ-ын гишүүдийн тоог бууруулах ард нийтийн санал явуулах санаачилгыг дэмжвэл яасан юм бэ?
Н.Отгон
сонин.мн
Зочин · 1 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 1 цагийн өмнө
дургүй байхад дарж байж сахил хүртээн 126 болгосоншдээ
Зочин · 1 цагийн өмнө
2ERTEI SEKSDI ALNI SEXSEER80955877
Зочин · 2 цагийн өмнө
JARGAAGAAD80955877SEKSDEED
Зочин · 3 цагийн өмнө
XALYYXAN SEKSYGEER VANXANI SEXSDI80955877SHAALGI
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEXSDN80955877BOOA XXNOO
Зочин · 3 цагийн өмнө