"Цэрэнпунцагийнхний угаадас нь л Монголчуудын хамгийн тансаг хоолноос илүү юм гэнэ"

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Эрэл” группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нар хар тамхи хэрэглэж, “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа нэгэн иргэнийг бүлэглэн зодсон хэрэг олон нийтийн дургүйцлийг өдөөгөөд буй.
Харин олны анхаарлыг хамгийн ихээр татсан нь уг хэргийн дараах тэдний гэр бүлийн хандлага, ааш аяг байв. Тухайлбал, Ц.Цэрэнпунцагийн охин Пүүжээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан энэ асуудлыг хөндсөн иргэдийг элдэвлэн доромжилж, "миний угаадас чиний хамгийн тансаг хоолноос илүү" хэмээн бичсэн нь жигшил зэвүүцэл төрүүлэв.

Энэ бол зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үг биш. Харин энэ нийгмийн элитүүд гэж өөрсдийгөө тоодог хэсгийн бодит сэтгэлгээ, амьдралын хандлагын илэрхийлэл байв. Яг энэ үг л өнөөгийн Монголын нийгмийн гүнзгий хямрал, баян ба ядуугийн хоорондын дүнсгэр ангал, давхарга хоорондын үзэл санааны зөрүүг ил тод харуулсан.


Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотойгоор жүжигчин Цогтоо шударга шийдвэр гарахгүй бол жагсана хэмээн мэдэгдсэн бол, харин Ц.Цэрэнпунцагийн охин “Нөлөөтэй айлын хүүхдүүд зодолдох Цогтоод ямар хамаа байна аа ” гэх маягаар ханджээ.
Энэ бүхэн Монголд хуулийн өмнө хүн бүхэн эрх тэгш гэдэг худлаа болохыг дахин баталлаа.

УИХ-ын гишүүн асан  Ц.Цэрэнпунцаг хоёр хүү, нэг охинтой. Түүний ганц охин Ц.Пүрэвжаргал буюу Пушки гэдгээрээ ойр тойрны хүрээлэлдээ танил болсон нэгэн. Тэрбээр 2019 оноос Блүүмбэргийн Тв-н гэдгээр олноо танигдсан, өөрөөсөө 10 гаруй насаар ах, Э.Долгионтой дэр нэгтгэж хоёр дахь амьдралаа эхлүүлэн дундаасаа хүүхэдтэй болсон билээ.