Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
22 цагийн өмнө
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийг нийслэлээс хэрэгжүүлж байгаа. Үүний нэг Шинэ тойрог зам төслийн Нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Нэгдүгээр тойрог зам нь 24.7 км урт зургаан эгнээтэй, олон түвшний огтлолцол бүхий уулзваруудтай, 8.9 км урт гүүрэн байгууламж, 2 км гаруй туннельтэй баригдахаар зураг төсөвт суугдсан. Авто замын тооцоот хурд нь 100 км/цаг бөгөөд Туулын хурдны зам болон хотоос гарах авто замуудтай холбогдож Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх дэд бүтцийн гол зангилаа авто зам болно. Туулын хурдны зам, Шинэ тойрог зам төслөөр хотын төвийн бүсийн ачааллыг хотыг тойрсон хурдны замын хэлбэрээр хуваалцаж, нийслэлийн захын бүсүүд, дэд төвүүдийг хөгжүүлэх нөхцөл болж, “20 минутын хот” төлөвлөлттэй уялдах юм.
Нэгдүгээр тойрог зам төсөл нь ТЭЦ-4 авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын авто зам, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн Өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжийг тус тус дамжин өнгөрөх төлөвлөлттэй. Уг төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.
Шинэ тойрог зам төслийг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар ТЭЗҮ-ийг “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК боловсруулж, “Нэгдүгээр тойрог авто зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Зам, тээврийн хөгжлийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон авто замын дэд зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцүүлж, магадлал хийлгэсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газар, НИТХ болон түүний хороод зэрэг холбогдох төрийн байгууллагуудаас санал, дүгнэлт авч, төслийг бодлогын түвшинд дэмжүүлээд байна. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар төслийг хэрэгжүүлэхэд зориулж Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг УИХ-д танилцуулж дэмжсэн шийдвэр гарсан билээ.
Зочин · 15 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 17 цагийн өмнө
Газар чөлөөлөлт тендер хоёрт хугацаа их алддаг
Зочин · 18 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 22 цагийн өмнө
SEXSYGEER VANXANDI80955877XUSSEN SEXSYGR