Онцгой байдлын алба хаагчдын “онцгой нэмэгдлийн урамшуулал”-ыг 40 хувь болгож нэмэгдүүлэхээр болов
2 цагийн өмнө
Г.Занданшатар: Бусад төрийн тусгай алба хаагчдын урамшуулал 40 хувь байдаг. Онцгой байдлын алба хаагчдынх түүнээс бага байх учиргүй. Тиймээс ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, ирэх жилийн төсөвт тусгана.
Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллажээ.
Тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой ОБЕГ-аас тавьсан саналыг гадаадын зээл тусламж болон дотоодын нөөц бололцоонд тулгуурлан энэ жилдээ багтааж хэрэгжүүлэхээр тогтов.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.19/ ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа.
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877BOOB XXN