УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Ард кино театрын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Төр нь өөрсдөө эхлээд болно гээд зөвшөөрөл өгнө. Баахан төслийн хөгжүүлэлт хийж байтал нэг шинэ дарга гарч ирээд үгүйсгэнэ.

- Төр нь өөрсдийн гаргасан шийдвэрээ цуцална.
- Тухайн үед зөвшөөрөл өгсөн төрийн албан хаагчид биш хөрөнгө оруулагч, хувь хүмүүс цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирно.
- Хэдэн жилийн дараа өөр нэг тохиролцсон хүмүүс нь “шинэ төслөө” хэрэгжүүлнэ. Эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр ажилдаггүй том усан оргилуур шиг юм хэдэн тэрбумаар шахна.

Энэ үйл явцыг чимээгүй хараад суувал нэг л өдөр таны өмчийг ард түмний нэрээр нэг том дарга дээрэмдэнэ. Эсвэл энэ системийг хүлээн зөвшөөрч өгдөг юмыг нь өгөх хэрэг гарна.

Хувийн өмчийг хамгаалаагүй цагт бид эрх чөлөө ярих боломжгүй. Энд сэдвээс тойруулж хэн нэг хувь хүнийг гүтгэж, харлуулж, ард түмнийг турхираад ямар ч нэмэр байхгүй.