Г.ЗАНДАНШАТАР: 2026 оны төсвийн төслийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсрууллаа
8 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас өчигдөр 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ жилийн төсвийн гол онцлог бол нэгдүгээрт төсвийг анх удаа иргэдийн оролцоонд тулгуурлаж боловсруулсан.
Хоёрдугаарт, татварын ачааллыг багасгаж бууруулсан төсөв болсон. Тэр хэмжээгээр төрийн оролцоог хумиж, хувийн хэвшилдээ илүү орон зай бий болгосон жижиг дунд бизнес, иргэдээ дэмжихэд чиглэсэн төсөв болсон. Хэдийгээр төсвөө хумьж танаж төсвийн зардлыг буруулсан ч гэсэн бид хүний хөгжлийг дэмжих чиглэлийг нэг жилийн төсөвт баримталлаа. Хүн төвтэй төсөв боловсруулахыг эрхэмлэлээ. Ийм үндсэн дөрвөн зарчмын дагуу төсвийн хэлэлцлийг УИХ-д өргөн барьлаа. Тиймээс энэ төсвийг би иргэдийн төсөв гэж нэрлэж байна. Үндсэн баримталсан зарчим маань төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг. Татвар төлөгчдөө дэмжсэн, татварынхаа ачааллыг бууруулсан, энэ хэмжээгээр төсвийн зардлыг танасан, хумьсан. Төсвийн хязгааргүй өсөлт, тэлэлтийг анх удаа хязгаарласан ийм төсвийн төслийн хууль болсон" гэв.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг Засгийн газраас Улсын Их Хурал(УИХ)-д өргөн бариад байна.
Төсвийн орлогод нүүрсний экспорт жин дардаг. Ирэх онд 90 сая тонн нүүрсийг экспортод гаргахаар төлөвлөж байгааг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээллээ. Ингэхдээ нүүрсний үнийг тонн тутамд 70 ам.доллар байхаар тооцсон байна.
Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх жилийн төсвийг "Хэмнэлтийн төсөв" гэж тодорхойлов.
Зочин · 7 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Бат · 7 цагийн өмнө
Одоо ард түмэн минь алдагдалгүй төсөв батлуулдаг түүнээ хэрэгжүүлдэг нам хүчнийг дэмжицгээе удахгүй эх орноо ломбарданд тавихнээ хүн хирээрээ мал хөлөөрөө гэдэгсэн