МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр: Тооллогын комисс эрх, хэмжээгээ хэтрүүлсэн
2 цагийн өмнө
МАН-ын Бага хуралтай холбоотой үүссэн асуудлаар МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр энэ үеэрээ: "МАН-ын Бага хуралтай холбоотой асуудал хурцаар яригдаж, ард нь олон хүний эрх ашиг, янз бүрийн зүйл явагдаж байх шиг байна. Гэхдээ би МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, хуульч хүний хувьд зөвхөн хууль эрхзүйн талаар мэдээлэл өгч байна. Тэр нь ч зөв байх.
Улстөрийн намын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх шинэчлэлт хийгдсэн. МАН-ын даргаа сонгосон Бага хурал нь эхэлсэн цагаасаа дүрэм болон хуулийн зөрчилтэйгээр явагдсан.
Бага хурал нь намын даргаа сонгож болох ганц заалт нь МАН-ын дүрмийн 20.0.7-д намын даргын орон гарвал Бага хурал намын даргаа сонгож болох урьдчилсан нөхцлийг заасан ганц л заалт бий.
Гэтэл орон гарвал гэдэг агуулгаа шийдээгүй байж дэг баталснаар асуудал гарч эхэлсэн. Тооллогын комисс батлагдаад, хурлын дэг батлагдсаны дараа Л.Оюун-Эрдэнэ дарга гарч ирээд би намын даргын ажлаа өгөхийг илэрхийлж байна гэдэг үгийг л хэлээд буучихсан. Хэрэв тухайн хүн ажлаа өгч байгаа бол өргөдлөө өгсөн юм уу, хүсэлт гаргасан юм уу гэдэг асуудлаа яриагүй.
Одоо нөхөөд биччихээгүй л бол над дээр хянагдахаар, миний харснаар, эсвэл Бага хурал дээр аливаа нэгэн байдлаар намын даргын өргөдөл харагдаагүй.
Тогтоолоо эхлээд намын даргаас чөлөөлсөн, дараа нь сонгож баталсан гэдэг дарааллаар бэлдсэн байсан. Гэтэл хурал даргалагч нэг тогтоолоор хоёр асуудлаа оруулчихая гэж уншсан. Үүний хууль зүйн үр дагавар нь маш ойлгомжтой.
Хэрэв хэн нэгэн хүн даргаар сонгогдоогүй бол намын хуучин дарга хэвээрээ байна гэсэн үг юм. Үүнийг би дараагийн Их хурал хүртэл аваад явья гэдэг зарчим байх гэж миний хувьд бодож байна.
Мөн тооллогын комиссд тооллогын журмыг батлах эрх олгосон ямар ч зохицуулалт байхгүй. Ганц л зохицуулалт байгаа нь аль нэг нэр дэвшигч Бага хуралд оролцсон нийт гишүүдийн 2/3-н саналыг авч сонгогдох талаар заачихсан. Ингээд хэн нь ч 2/3 санал авч чадаагүй байхад хамгийн их санал авсан хүн дээр дахин санал хураая гээд оруулаад ирсэн.
Үүний цаана арай бага санал авсан хүнийг нь хасчихая гэдэг утга байгааг хэн ч ярихгүй байна. Нэг нэр дэвшигчээ хасаад, ганц хүн дээр санал хураагаад дэмжих үү? гээд УИХ-ын сонгуулиар санал авбал юу болох вэ? Бодоод үз дээ. Хүмүүсийн сонгох сонгогдох эрх зөрчигдөж, хүмүүс хүлээж авахгүй биз дээ? Яг үүнтэй ижил зүйлийг би МАН-ын Бага хурал дээр ажиглалаа.
Өмнө нь явж ирсэн уламжлал ямар ч нөхцөлд Монгол улсын батлагдсан хууль журам, МАН-ын дүрмийг зөрчих үндэслэл болохгүй. Энэ агуулгаараа тооллогын комисс эрх, хэмжээгээ хэтрүүлэн, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэхэд хилсдэхгүй агуулгаар тайлбар хийж байна. МАН-ын Их хурлын гишүүдийг сонгох процесс өөрөө хууль, дүрэмд нийцсэн үү? гэдэг дараагийн асуудал гарч ирнэ. Мөн бүртгэлийн асуудлууд гарч ирнэ. Энэ асуудлуудаа яах юм бэ?
Хуульч хүний хувьд МАН ийм байдлаар асуудлаа зохицуулах боломжгүй гэж би бодож байна. Улс төр нь тусдаа байдаг байх. Ийм байж болохгүй юм. Би өнөөдөр зөвхөн хуулийн дагуу асуудлаа ярьж байгаа. Хэн нэгнийг доромжлоогүй. Худал мэдээлэл өгөөгүй. Хэн нь ч гарсан надад ач холбогдолгүй. Хууль, дүрмийнхээ дагуу асуудлаа шийдээчээ гэдэг зарчмийг л барьж байгаа." гэв.
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
DYRN ODOOJ UILCHLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
TAASHALDI JARGALTSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA SEXSDEED XUCHINDEX ERTEI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SERELN SEKSEER UILCHLN VANAGLI
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877BOOBN SXN XXOOD DYRN TAWIYYLN