УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох өргөдлийг дэмжих санал хураалт боллоо.
Санал хураалтад 114 гишүүн оролцож, 102 нь түүнийг огцруулах нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцорсонд тооцож, дараагийн дарга сонгогдох хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болов.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах үеийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдсан билээ. Тэгвэл Д.Амарбаясгалангийн огцрох өргөдлийг хэлэлцэх хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж удирдан явуулсан юм.