Б.Эрдэнэсүхийн хүү: Миний мөрөөдөл, хобби, дуртай зүйлийг та дэвсэлсэн
2 цагийн өмнө

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 20 гаруй жилийн хугацаанд эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болсон.
Тэгвэл хэргийн талаар эхнэр нь шүгэл үлээж олон нийтэд мэдэгдээд байгаа бол Б.Эрдэнэсүхийн хүү нь өөрийн цахим хуудаснаа "Надад хүүхэд нас гэж байгаагүй. Насандаа ганц удаа хэрүүл маргаан, хүчирхийлэлгүй, гэр бүлээрээ баяр тэмдэглэж байгаагүй. Ээжийгээ өмөөрч цагдаа дуудах болгонд маргааш нь ял нь эргээд над дээр ирдэг. Монголын цагдаа, шүүх гэж хамгийн хогийн мөнгө харсан амьтдын цугларсан газар байдгийг аль 7, 8 настайдаа бүрэн мэдэрч ухаарсан. Гэртээ харих дургүй. Гэрт аав ирэхэд хоолой зангирч, бие хөдлөхөө байдаг байсан.
Том болоод эцгийгээ дийлдэг болоод ирэхэд, хамт байхгүй үед үргэлж ээжийг нууцаар зодож тамлаж, яргалдаг. Хутга, алх, сэрээ барьж дайрдаг байсныг чинь саяхан мэдлээ. Хүүдээ атаархаж хорсож, өшөөгөө авдаг ийм хогийн эцэг байснаас байгаагүй нь дээр шүү дээ. Би хүүхэд байхаасаа өөрийг чинь харж, жигшиж өссөн. Ухаан орсон цагаасаа ганц хүнээс айж, ийм эцэгтэйдээ харамсаж явдаг байсан шүү. Аавгүй айлын хүүхдүүдийг харж атаархаж, аз жаргалтай айлуудыг харж шөнө болгон уйлдаг байсан. Амьдрал иймээрээ үргэлжилнэ. Нэг л өдөр тэвчээр алдарч амиа хорлоно гэж өөртөө найдаж өдөр хоногийг өнгөрүүлж амьдарчээ.
Надад мөрөөдөл байсан. Надад мөрөөдөл хобби дуртай зүйл байсан. Бүхнийг нурааж дэвсэлсэн хүн нь та. Үйлийн үр өөр дээр чинь эргээд очих болтугай" хэмээн нийтэлжээ.







Зочин · 13 минутын өмнө
SEKSEER UILCHLN MERGJLN VANXANDGCH80955877
Зочин · 16 минутын өмнө
NZ AMRAG BOLIN80955877XUSDEG SEKSEER
Зочин · 33 минутын өмнө
SADARTLA SHAAX ERTEI80955877XUSNG TAALLAAR
Зочин · 39 минутын өмнө
ANUSDI BOOW XXI BOOW DOLOOJ80955877XUCHINDEX ZALYYGN ANUSN NUXN XELEERE DOLOON80955877