Тангарагаа өргөсөн шинэхэн сайд нарын ХОМ-тэй танилц
13 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилох Жадамбын Энхбаяр нь хуульч мэргэжилтэй, улсад 31 жил ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр 4 удаа сонгогдсон. 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаа юм. Тэрбээр мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт бодит үр дүн гаргаж ажилласан туршлагатай хэмээн Ерөнхий сайд онцлоод тангарагийн өргүүлж, томилгоог хүчин төгөлдөр болгосон юм. Тэгвэл шинэхэн сайд нарын ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ-тэй танилц.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
М.Бадансүрэнгийн АТГ-т мэдүүлсэн 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдвал, түүний өөрийн орлого 98 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 49 сая төгрөг, 1,2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, хашаа байшинтай аж.
Түүнчлэн, 294 саяар үнэлэгдэх адуу 110, үхэр 20, хурдан удмын 22 адуутай ажээ.
Мөн дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 77 сая төгрөг. Мөн 55 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг суудлын жижиг машинтай. Өмчлөх болон эзэмших зориулалтын 40 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн газар эзэмшдэг. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Ж.Энхбаярын АТГ-т мэдүүлсэн 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдвал, түүний өөрийн орлого 2,5 тэрбум төгрөг, гэр бүлийн орлого нь 36 сая төгрөг бөгөөд нийт 8,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөтэй аж. Тодруулбал, нийт 8 тэрбумаар үнэлэгдэх автозогсоол 3, амины орон сууц нэг, нийтийн дөрвөн орон сууцтай гэж мэдүүлсэн бол 250 саяар үнэлэгдэх туулах чадвар өндөр Mercedes Benz, G 500 зэрэг автомашинтай юм байна.
Түүнчлэн, 200 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй бөгөөд эзэмших зориулалттай хоёр газартай.
Түүний авлага нь 8.6 тэрбум төгрөг бол дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж нь 1.5 тэрбум төгрөг. "Газар" ХХК-д 151 мянган хувьцаа, Капитал Партнерс ББСБ ХХК-д 17000 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.







Зочин · 7 минутын өмнө
SADAR SEKSDRRD80955877UILCHLGE
Зочин · 9 минутын өмнө
SAWI BIEE UNELELNE VANXANDI BOOBN XXI BOOW DOLOOJ80955877