Ханиад, томуу өвчний тархалт "дэгдэлт"-ийн түвшинд байна
2 цагийн өмнө

Ханиад, томуу өвчний тархалт аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд 5, идэвхжлийн түвшинд 9, алаг цоог дэгдэлтийн түвшинд 7 аймаг байна.
ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 82.6 хувийг 15, 39.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.
АЗЦХХ-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 85.8 хувийг 15, 63.2 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.
Орчилд буй вирус
- A(H3N2) – 98 (73.7%);
- АЗСВ – 16 (12.0%);
- Иж томуугийн вирус – 7 (5.3%);
- Риновирус – 6 (4.5%);
- Аденовирус – 3 (2.3%)
- Бокавирус – 2 (1.5%);
- Улирлын коронавирус – 1 (0.7%);
Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4% (2,779) нь, эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6% (2,416) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Орон нутагт нийт 3,393 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 27.9% (n=947) нь ТТӨ-ий шалтгаантай байгаа ба 85.1% (n=806) нь хүүхэд, 14.9% (n=141) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлтээр 379 ор дэлгээд байна.
Нийслэлд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 57.9% (n=1,832) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай. Үүнээс 87.9% (n=1610) нь хүүхэд, 12.1% (n=222) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлт 468 ор дэлгэн ажиллаж байна.
Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж байна. Эрчимт эмчилгээний тасагт 72 хүүхэд эмчлүүлж байгаагаас 70.8% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу томуу төст өвчний шалтгаантай байна.
Хүүхдийн хүлээн авах, яаралтай тусламжаар,
Орон нутагт: Нийт 979 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 61.7% (n=604) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.
Нийслэлд: Нийт 2,959 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 81.1% (n=2,401) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.
Товчлол:
• АЗЦХХ - амьсгалын замын цочмог хүнд халдвар
• ТТӨ -томуу, томуу төст өвчин







Зочин · 1 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI ANUSN BOOW XXN BOOW DOLOOJ80955877