Соёлын яам “Physical Asia” шоу нэвтрүүлэгт оролцсон баг тамирчидтай хамтран ажиллахаар боллоо
52 минутын өмнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Netflix” компани, Бүгд Найрамдах Солонгос Улсын “MBC” сувгийн хамтран бүтээсэн “Physical Asia” шоу нэвтрүүлэгт Монгол Улсыг төлөөлж оролцсон баг тамирчид болон төслийн багийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, нэр хүндийг өсгөх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв.

Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээсэн юм. Иймд цаашид тус төслийн баг, тамирчидтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Тус “Physical Asia” шоу нэвтрүүлэг нь дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчдийг байлдан дагуулж байгаа ба Монгол Улсын баг, тамирчид хамгийн өндөр хандалтыг аваад байгаа билээ.







Зочин · 7 минутын өмнө
BOOBN XXN BOOWN DOLOOJ80955877