Баянхонгор аймгийн Засаг даргийг Ерөнхий сайд нутгаасаа авчирч, дэргэдээ ажиллуулахаар болжээ
12 минутын өмнө

2020 оноос хойш Баянхонгор аймгийн Засаг даргаар ажилласан Д.Мөнхсайхан үүрэгт ажлаа хүлээлгэн өгч Ерөнхий сайдын ажлын албанд ирж ажиллахаар болсон байна.
Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байгаа гэв. Ерөнхий сайдын хувьд түүнийг нутгаасаа авчирч дэргэдээ авчраад ямархан албан тушаалын суудал өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Д.Мөнхсайхан нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсон, 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд 2024 оны аймаг, дүүрэг, ИТХ-ын сонгуулийн дараа улираан томилж ажиллуулсан юм.
Боловсрол, мэргэжил:
- 1994 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль
- 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага
- 2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
Ажлын туршлага:
- 2000-2001 онд аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан
- 2001-2003 онд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад Салбарын зохицуулагч
- 2003-2005 онд "Монгол шуудан" ХХК-ийн салбарын захирал
- 2007-2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
- 2012-2018 онд “Их богд зам" ХХК-ийн захирал
- 2018-2020 онд "Эрдэнэс монгол" ХХК-ийн санхүүгийн газрын захирал
- 2020-2024 онд Баянхонгор аймгийн Засаг дарга






