16 настай охиныг хэрцгийгээр хөнөөн, цогцсыг нь чемоданд хийж, нийгмийг цочирдуулсан хэргийн эргэн тойронд
10 минутын өмнө

Өнгөрсөн оны зургадугаар сард 12 хоногийн зайтай 16 болон 32 настай эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг чемодан болон шкафанд нуусан онц ноцтой хэрэг гарсан байдаг. Улмаар тухайн хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан гэх этгээдүүдийг яллагдагчаар татсан бол Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг прокуророос хохирогчоор тогтоон, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл талийгаач охины ээж охиных нь цогцосны дэргэд сууж буй Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлснээр тэднийг яллагдагчаар татсан байдаг. Тэгвэл энэ хэргийн эргэн тойронд аль нэг талыг буруутгах, эсвэл өмөөрөх зорилгогүйгээр дараахь мэдээллийг бэлтгэлээ.
Яллагдагчаар татагтаад буй Ц.Дагвадорж гэж хэнбэ?
Яллагдагчаар татагдаад буй Ц.Дагвадорж нь Монголд Японоос ирснийхээ дараа нэр бүхий цахим хаягаар охид, эмэгтэйчүүдтэй танилцдаг байсан гэх. Тэрбээр эхлээд 32 настай, эмч мэргэжилтэй талийгаачтай танилцаж, ойр дотно харилцаа үүсгэсэн байна. Талийгаачийн гэрт нь цөөнгүй удаа хамт хонож, дансны нууц код болон бусад хувийн мэдээлэл, итгэлийг нь олж авсны дараа түүний амийг хөнөөсөн гэх мэдээлэл байгаа юм. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон байж. Харамсалтай нь талийгаачийн цогцос өмхийрсөн байдалтай гэрээс нь олджээ. Дараа нь 16 настай талийгаач охин болон түүний найзтай нь мөн л цахим сүлжээгээр холбоо тогтоож, талийгаач З-гийн гэрт дуудан уулзжээ. Олон нийтэд зураг нь ил болоод байгаа Э.Номин-Эрдэнэтэй ч мөн л цахим сүлжээгээр танилцсан гэх мэдээлэл байна.
Хэрэг гардаг өдөр юу болов?
Хэрэг гардаг өдөр 16 настай талийгаач охин найзтайгаа хамт ирж, Ц.Дагвадоржтой уулзсан байдаг. Гэвч талийгаачийн найз охин нь бусдын ятгалгад автан найзыгаа гэмт хэрэгтэнтэй үлдээгээд явжээ. Үүнээс гадна Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар нь Ц.Дагвадоржийг 16 настай охиныг хөнөөх үед хажуу өрөөнд нь байсан. Энэ талаар саяхан Э.Ган-Эрдэнийн ээж хэвлэлээр мэдээлэл өгсөн. Тэрбээр “Хэрэг хийсэн этгээд “Би хүн алж чадна” гэх мэт юм ярьсан бөгөөд хүү маань тайвшруулах гэж хичээсэн. Тэгээд ярилцаад сууж байтал манай хүү гэнэтхэн муужраад, унтаад сэрэх шиг болсон гэсэн. Хүзүүн дээгүүр нь гараа тавьж сууж байгаад хоолойг нь боогоод, унтаад сэрэх шиг болсон гээд байгаа юм. Тэгээд “Чи яаж байна аа” гэхэд “Энэ ямар мэдрэмж байна” гэж хэлсэн байна.
Улмаар тэд ариун цэврийн өрөөнөөс гарах үед дахин хэрүүл, маргаан гарсан байна. Нас барсан охиныг алгадаж, буйдан дээр унагаачихсан гэсэн. Тэр үед миний хүү салгах, болиулах гээд нэлээн оролдсон. Тэгээд хоёр ч удаа түлхээд унагаачихсан байгаа юм. Хөл нүцгэн байсан учраас бас халтирах юм байсан гэж хэлсэн.
Тэгээд хүү маань халтирч унахтай зэрэгцэн уртасгагч аваад охины хоолойг боочихсон гэсэн. Хүү минь болиулах гэж маш их хичээсэн гэсэн. Харин тэр этгээд миний хүүг “Тэр дотор буу бий. Аваад энийг бууд” гэж хэлсэн байна. Цаашлаад нөгөө охинд мөн адил “Энэ залууг бууд” гэж хэлж. Нөгөө охин мэдээж айсан байгаа шүү дээ. Буланд айгаад зогсоод байсан гэсэн. Тэгээд тэр хайрцгийг онгойлгох гэхэд нь онгойлгуулахгүй гээд хориглох хооронд нөгөө этгээд ширээн дээрээс хутга аваад манай хүү рүү савчиж эхэлсэн байгаа юм. Ингээд тэр хүн хутгатай, буутай, ойртвол ална гээд л. Тэр зэвсэг барьсан хүний өөдөөс манай хүү яаж ч чадахгүй, ойртож чадахгүй байсан” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Улмаар охиныг нас барсны дараа хэрэг хийсэн этгээд “Би олон хүн алсан. Би та нарыг алах бол энүүхэнд. Аль эртнээс ар гэрийг чинь судалчихсан. Одоо та хоёр миний эсрэг ямар нэг үйлдэл хийх юм бол ар гэр лүү чинь би хүн явуулна. Хүлээгээд байж байгаа” гэх мэтээр янз бүрийн байдлаар дарамталж бичлэг хийсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Э.Ган-Эрдэнэ хэргийн газраас зугтаж, хууль хяналтын байгууллагаас цаг алдалгүй тусламж гуйх боломж байсан ч үйлдэл хийж чадалгүй цаг алдсан гэх хардлага ч үүсч байгаа юм. Харин түүний ээжийн ярьж буйгаар Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг орж ирсэн цагаас нь хойш дүрс бичлэгийг нь хийж, айлган сүрдүүлэхээс гадна талийгаач З, Ш нарын цогцосны дүрс, бичлэгийг ч авч байсан гэх мэдээлэл тараад байгаа билээ.
Талийгаач охины ар гэрээс юу хэлэв?
Харин талийгаачийн ар гэрийнхний үзэж буйгаар Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг гэмт хэрэгтэнтэй үгсэн тохиролцож, 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл хууль хяналтынхны буруутай үйлдлээс болж хоёр гэмт хэрэгтэн хохирогч болчихоод байна гэх утга бүхий гомдлыг олон нийтийн сүлжээгээр ил болгоод байгаа. Э.Ган-Эрдэнийн ээж хэвлэлд мэдээлэл өгсний дараа талийгаач охины ээж н.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа “Э.Ган-Эрдэнийн ээж мөрдөн байцаах албаны нууц үйл явцыг ил ярьж байна. Ардаа их хуулийн хамгаалалттай гэдэг нь батлагдаж байна. Их зоригтой ч юм. Харамсалтай нь хүүгээ гэмгүй бурхан болгох гэж их ядаж байгааг харлаа. Хүний ээжид алуурчин ч гэсэн нялх үр нь байдаг гэдгийг би ойлгоно оо. Гэхдээ таны хүү… та энэ гурван цэгийг сайн бод. Би хэрэг яриагүй. Ер нь шулуухан хэлэхэд, эхлэл нь таны хүү болох Э.Ган-Эрдэнэ байсан шүү. Миний охины тэргүүн дээр гишгээд хаяхыг та заасан уу. Миний гаргах баримтыг та харвал хүүгээсээ ичиж ч магад. Харин ч та намайг зоригжууллаа” гэсэн юм. Одоогийн байдлаар талийгаач охины ар гэр болон Э.Ган-Эрдэнийн ар гэрээс олон нийтэд мэдээлэл өгсөн бол хэрэгт холбогдогч бусад талуудын ар гэрээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хориод байсан. Харин хэргийг шалгаж байгаа прокурор Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хохирогч гэж үзэж, яллагдагчаар татан шалгах үндэслэлгүй хэмээн үзсэн гэх утга бүхий тайлбарыг ч шүүхээс хийж байсан юм. Тэгвэл одоогоор тэднийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгахаар шийдвэрлэжээ. Харин олон нийтийн хувьд энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхийг л хүсэж буй юм.
Г.БАЛГАРМАА
Эх сурвалж: www.DNN.mn







Зочин · 4 минутын өмнө
źURN SHINEGENE AMSX DYRTAIGR SHAALTSI80955877TSAGR
Зочин · 4 минутын өмнө
BIEE UNELELN TOMSGN SXN YDAANR DOLOOJ80955877
Зочин · 5 минутын өмнө
ONGONOO TSOLLLYYLI ANUSN BOOBN XXI BOOWN EDELMEER DOLOOGD80955877