УИХ-ын ТБХ-ны даргаар Н.Наранбаатар томилогдоно
38 минутын өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.12.04/ болж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн МАН-ын бүлгийн саналыг хэлэлцээд олонхи нь дэмжлээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигч нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй.
АЖЛЫН ТУРШЛАГА
1996-1998 онд Цэргийн их сургуульд багш
1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн
2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга
2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга
2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа юм. Парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан үзэж, Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулгадаа онцлов.






