Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, их хурлын даргаар П.Ганзоригийг сонгов
2 цагийн өмнө

ХҮН намын ээлжит VIII Их хурлаар намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах, намын удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх, хариуцлагын ерөнхий хорооны дарга, гишүүдийн сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
21 аймаг, 9 дүүргээс нийт 500 төлөөлөгч энэ удаагийн их хуралд оролцож байна.
ХҮН намын ээлжит VIII Их хурал үргэлжилж байна. Их хурлаар:
-Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах,
-Намын удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх,
-Хариуцлагын ерөнхий хорооны дарга, гишүүдийн сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Тэгвэл намын даргыг улираан сонгох асуудлыг хэлэлцэж, олонх буюу 91.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа.
Өөрөөр хэлбэл, түүний бүрэн эрхийг 4 жилээр сунгаж байгаа юм.
Харин Их хурлын даргааар ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзоригийг сонгов.
Их хурлын тэргүүлэгчээр:
Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн
С.Сансар, Шадар сайдын зөвлөх, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн
Э.Золзаяа, ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга, удирдах зөвлөлийн гишүүн
Т.Отгонбаатар, ХҮН намын нарийн бичгийн дарга, Шадар сайдын зөвлөх нар сонгогдов.







Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
2ERD XUCHINDUULI SEXSDMEER80955877SEXSDEXEER ANUSN AL SEKSYGEER