“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
3 цагийн өмнө

Мансуурчихаад хэвтэж байх сайхан л юм шиг санагддаг байлаа. Анхандаа ч сэтгэл санаагаар унаж, амьдрал хэцүү байна гэж бодохдоо хаа нэг сордог байсан. Сүүлдээ сав л хийвэл өнөөхийгөө хэрэглээд, хэтрүүлээд эмнэлэгт хүртэл хүргэгддэг боллоо. Дон тусаж, доройтно гэдэг чинь тэр юм билээ. Үр хүүхэд минь хоол унд ч үгүй тарчилж байхад би гэдэг хүн мансуурчихаад, мэдрэл болчихно. Ийм амьдралаар хүний нутагт хэдэн жил амьдарсан даа. Тэгээд Хятадаас хар тамхинаас гарахын тулд хүүхдээ бодоод, босгосон бүхнээ хаяад эх оронд ирлээ. Гэхдээ би гарч чадаагүй, бүүр хорихын өрөө рүү явж, амьдралынхаа арван жилийг торны цаана өнгөрүүлэхээр болчихсон.
Хар тамхинд донтож, амьдралаа “алдсан” эмэгтэйн гунигт түүхийг уншигч танд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна. Мөрийтэй тоглоом, хар тамхи хоёрт хожил байхгүй гэдгийг дахин дахин сануулах нь зүйтэй болов уу. Аюулгүй байдлын үүднээс түүнийг Сараа гэж нэрлэе. Сараа нэг хүүхэдтэй, таван жил хар тамхи хэрэглэж, 38 настайдаа 11 жилийн хорих ял авчээ. Ингээд хүүхэд нь асрамжийн газар руу, өөрөө хорих анги руу явсан байна.
Аавыг нас барснаас хойш манайх гэдэг айл өөдлөөгүй. Ээж маань хүнд өвчтэй, би дунд ангийн сурагч байхаасаа л хар бор ажлыг гололгүй хийж, хичээлийнхээ хажуугаар амьдралаа авч явсан. Гэхдээ би хэзээ ч амьдралдаа гутарч, шантарч, бууж өгч үзээгүй. Аравдугаар ангидаа сургуулиасаа гарсан, надад их сургуульд сурч, мэргэжил эзэмших ямар ч боломж байгаагүй. Жирийн л айлын даруухан охин, өвчтэй ээж тэжээхийн тулд өдөр, шөнөгүй л зүтгэсэн. Хөдөлмөрлөж байсан учраас амьдрал болж байгаа юм шиг л санагддаг байсан ч олигтой дээшлээгүй. Ингэж яваад 27 насандаа охинтой болж, бусдын адил амьдралаа дээшлүүлэх гэж хүний нутгийг зорилоо. Үнэндээ, Монголд өдөр ирэх тусам л хүнд болж байсан учраас охиныхоо ирээдүйг бодож явсан юм. Ээж, охин хоёр минь нийтийн байр түрээслээд үлдсэн дээ.
Эхний гурван жил гар утасны код тайлах, зочид буудалд ажиллах зэргээр хөдөлмөрлөж байлаа. Тэгээд хурааж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө зочид буудал түрээслээд, ажиллуулж эхэлсэн. Миний амьдрал ч хөл дээрээ босоод ирлээ. Эх орон, ээж рүүгээ яарч байсан ч Хятадад цагаачлахаар эрс шулуудсан байсан. Ингэж яваад 2009 оны үед нэг монгол залуутай танилцаж, хамтран амьдарч эхэллээ. Эндээс л миний тарчлаант өдрүүдэд эхэлсэн. Анхандаа ч хоёр талаасаа амьдралын төлөө зүтгэж, хэдэн төгрөг илүү олчих гээд үздэг байлаа. Гэтэл өнөөх залуу хэдэн сарын дараа зүсээ хувиргаж, зангаа таниулж эхэлсэн. Хар тамхичин байсан юм билээ. Хар тамхиныхаа тунг хэтрүүлж, сэтгэц нь өөрчлөлттэй болчихсон. Цэцэг, навч барьж гүйдэг байсан залуу чинь догшин ширүүн, тэс ондоо хүн болж хувирлаа. Зогсоо зайгүй мөнгө нэхэж, мөнгө олохыг шаардаж, дарамталж, зоддог болсон. Мансуурч, мансуурч ирэхээрээ охинтой минь хүртэл утсаар яриулахгүй, холбоо тасарсан. Нүд нь улаанаараа эргэлдээд, орчноо мэдрэхээ болиод, энэ, тэнд татаад унана. Арай сэхэлтэй байх үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэж улайрна, дайрна, тамална. Зочид буудлын цэвэрлэгээний өрөөнд мөн ч олон удаа хүлүүлж, цоожтой байдаг байлаа. Олсон хэдэн төгрөгөө түүний хар тамхинд зарцуулна. Би хоёр эргээд өнөөх тарчиг амьдрал руугаа уруудсан. Гараас нь мултарч чадахгүй хоёр жил орчим хамт амьдарлаа. Азаар тарчлаант өдрүүд дууссан, нөгөө залуу шоронд орсноор миний эрх чөлөөт амьдрал эхэлсэн. Гэхдээ хамгийн гунигтай нь нөгөө залуугаас арай гэж салсан ч би хар тамхи гэдэг ангал руу “нисчихсэн”...
Түүнтэй амьдарч байхдаа зодуулсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн ч эргэж сэргээгүй. Дахиж үр хүүхэдтэй ч болох боломжгүй болсон. Энэ миний сэтгэл санаагаар унах хамгийн том шалтгаан байсан. Хүний нутагт арай гэж хань ижилтэй болоод, одоо л сайхан амьдарна гэж итгэж байтал эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод үлдсэн. Босгосон амьдрал, хураасан хөрөнгө ч дууссан.
Миний амьдралын хар дарсан зүүд шиг өдрүүд дахиад эхэлж байгаа юм. Хар тамхи, хамтран амьдрагч хоёроо үзэн яддаг байсан би түүний алхсан замд орчихсон. Танил хятад эмэгтэйн гэрт амьдарч, хар тамхи сорж эхэллээ. Сэтгэл санаагаа өргөхийн тулд орчноос тасарч, өөрийгөө чөлөөлж байна гэж эндүүрсэн. Ингээд л нэвт шувт донтчихсон доо. Хэрэв цаг хугацааг ухаарах боломж байдаг бол хар тамхийг үзэн яддаг байсан үедээ эх орон руугаа явах байлаа. Тэгсэн бол өнөөдөр ийм байдал орохгүй, ээж, охинтойгоо элэг бүтэн амьдарч байх байсан даа. Таван жил орчим хар тамхи хэрэглэсэн, сорсон. Сүүлдээ хэрэглэхгүй л бол амьд зомби шиг болчихоод хэцүү болсон. Ямар ч үнэ цэнгүй амьдарч, үхлүүд юм шиг л болчихсон. Ойр тойрон, таньдаг мэддэг хүн маань
Үргэлжлэлийг эндээс уншина уу







Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI80955877