Бригадын Генерал Р.Чингис: Цэргийн байгууллага хүнийг хөнөөдөг газар биш
5 цагийн өмнө

Цахим сүлжээнд өчигдөр (2025.12.23) цэргийн албан хаагч бусдад зодуулж буй бичлэг мэдээллийн сайтын цахим хуудаст байршсан.
Энэ асуудалтай холбогдуулан Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р. Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, Хурандаа Д.Манлайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бригадын Генерал Р.Чингис "Цэргүүдийг зогсоодог асуудал бидэнд байхгүй. Олон аавын хүүхдүүдийг нэг жилийн албанд татахдаа эр хүн болоосой, эх орны хүү болоосой л гэж хүсдэг. Бид дүрмийн бус харилцааг Батлан хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг гээд аль ч нэгжид хүлээн зөвшөөрдөггүйг та нар эхлээд ойлго. Номхон зогсоож байгаад цохих ёстой гэдэгт бид хариулах ямар ч боломжгүй. Асуудал хаана болсныг ангийн захирагч сая хэллээ. Камергүй, бид харах боломжгүй газарт, амрах командын дараа үүсжээ.
Камер байрлуулах боломжгүй "хар бүс" гэж байдаг юм. Бид цочирдсон, зураг авсан хүнд үнэхээр талархаж байна. Ийм мэдээлэл бидэнд хэрэгтэй байна.
Гар хүлсэн нь бага түрүүч, нөгөөх нь бага түрүүч юм билээ. Тэд хоорондын харилцаанаас болж муудсан. Түүнээс цэргийн байгууллага хүн зовоодоггүй. Бид иргэд, хэвлэл бүгдтэй нь хамтарч ажилламаар байна. Цэргийн байгууллага хүнийг хөнөөдөг газар биш. Бид бүгд үр хүүхэдтэй, ар гэртэй. Бидэнд ч асуудал тулгарвал үр хүүхдийнхээ төлөө явах л болно. Цаашид хамтраад хууль эрхзүйн бодлогоо яаж сайжруулах вэ гэдэг талаас ажиллана. Бид энэ асуудлыг зүгээр орхихгүй" гэв.







Зочин · 5 цагийн өмнө
TOMSGN XELEERE GOEOOR DOLOOJ80955877
Зочин · 5 цагийн өмнө
SADARTLA XUCHINDEX ZALYYGN ANUSN NUXN DOLOOMOOR80955877SHAALGN
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN XXN BOOW DOLOOGD TOMSGN XELEERE AMTAIXAN DOLOOGD AL SEKSY ANUSN80955877