Түгжрэл, агаарын бохирдлыг иргэдийн оролцоотойгоор шийдэхийн тулд нийслэлийн иргэн бүрд оноо өгнө.

Жишээ нь, та автобусаар зорчин, түгжрэлийг бууруулахад шууд бусаар хувь нэмэр оруулбал, алхвал, дугуй унавал оноо авна. Цуглуулсан оноогоо хотын тодорхой үйлчилгээнд ашиглах боломжтой байхаар судалж эхэлсэн гэж Улаанбаатар хөгжлийн корпорацын захирал Ж.Сандагсүрэн тайлбарласан юм.

Тэрээр "Энэхүү шинэ журмыг НИТХ-аар хэлэлцэнэ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцчихсэн. Оноо цуглуулах, ашиглахдаа Хотула аппликэйшнийг ашиглана. Энэ аппликэйшн эхний загваруудаа хэрэгжүүлж байна. Хотоос дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангаж байна. Цаашид өгөгдлийг нийтэд ил тавьж, дуртай нь авч ашиглах боломжтой болно.

Би удахгүй технологийн компаниудтай уулзаж, алдаанууд байвал богино хугацаанд хурдан засаж ажиллана. Төрөөс хувийн хэвшлийг дэмжихдээ аль нэг компанид давуу байдал олгон, тэгш бус өрсөлдөөн үүсгэж болохгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байдаг" гэв.