ТАНИЛЦ: Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн намрын чуулганы ХАМГИЙН ХАМГИЙН
2 цагийн өмнө

126 гишүүнтэй парламентын хоёр дахь намрын чуулган он солигдох мөчтэй уралдан хаалтаа хийсэн. Уг чуулган 77 хоног хуралдаж 14 хууль, 37 тогтоол баталсан гэдгийг Их хурлын дарга дуулгасан билээ.
Тэгвэл энэ удаагийн чуулганаар ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид хэрхэн үүргээ биелүүлэв гэдгийг танилцуулж байна. Өөрөөр хэлбэл, тэд чуулгандаа ямар ирцтэй оролцож биднийг төлөөлөх үүргээ хэдэн хувьтай гүйцэтгэсэнийг ирцээс харагдах юм.
-Чуулган хамгийн их тасалсан гишүүд-
Энэ удаад хичээлээ хамгийн их тасалсан гишүүнээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар манлайлжээ. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 10-р сард гурван удаа, 11-р сард долоон удаа тасалсан бол 12-р сард нэг ч удаа суугаагүй байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Би ээжийнхээ үгэнд орж хуралдаа тогтмол сууна" гэж ярьж байсан ч бодит байдал дээр ээжийнхээ үгэнд ороогүй гэдэг нь дээрх ирцээс нь тодхон харагдаж байна. Түүний хувьд 9-р сард нэг удаа, 10-р сард дөрвөн удаа, 11-р сард 10 удаа, 12-р сард гурван удаа тасалжээ.
Тасалснаараа тэргүүлэгч гишүүдийн араас УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, С.Лүндэг, С.Ганбаатар нар 3-6 удаагийн таслалттайгаар удаалав.
-Чуулганаас хамгийн их хоцорсон гишүүд-
Чуулганаас хамгийн их хоцорсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Пунсалмаа нар 18 хоцролттойгоор тэргүүлсэн бол араас нь Т.Доржханд, Дамдины Цогтбаатар нар 17, Д.Ганбат 16, Ж.Энхбаяр 15, Б.Батбаатар 14, Д.Жаргалсайхан 13, Г.Ганбаатар 13, Н.Учрал 13 удаа хоцорсон хэмээн бүртгэгджээ. Мөн Б.Дэлгэрсайхан, Б.Батцэцэг, Д.Батбаяр, Б.Чойжилсүрэн, Р.Эрдэнэбүрэн нар 12 удаа гэсэн хоцорч хоцролтын цувааг үргэлжлүүлсэн байна.
-Хамгийн их томилолтоор явсан гишүүд-
Чуулганы үеэр хамгийн их гадаад, дотооддын томилолтоор явсан гишүүдийг нялх гишүүн С.Цэнгүүн тэргүүлсэн. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход гишүүдийн зарим нь хувийн зардлаараа томилолтоор явсан бөгөөд урилгаар гэх зэргээр явсан байдаг. 9-12-р сард гадаад томилолтоор 14 удаа С.Цэнгүүн хамгийн их явжээ. Түүний хувьд томилолтуудаа урилгаар явсан гэж тайлбар хийсэн удаатай. Өөрөөр хэлбэл түүний томилолтын зардал татвар төлөгч нарын халааснаас авсан мөнгөнөөс гараагүй гэсэн үг.
Түүний араас УИХ-ын гишүүн А.Ундраа 10 удаа, Ж.Баясгалан 8 удаа, С.Ганбаатар 6 удаа, П.Батчимэг 7 удаа, О.Саранчулуун 5 удаа, Ж.Чинбүрэн 5 удаа гадаад томилолтоор явсан байна.
-Хамгийн их чөлөө авсан гишүүд-
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан 26 удаа, С.Амарсайхан 14 удаа, Х.Булгантуяа 11 удаа буюу хамгийн олон чөлөө авсан гишүүдээр тодорлоо.
Д.Амарбаясгалан нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсанаас хойш УИХ-ын чуулганы хуралдаанд огт оролцоогүй. Яллагдагчаар татагдсан ч гишүүний бүрэн эрх нь хэвээр хадгалагдаж буй. Гэсэн ч парламентын үйл ажиллагаанд оролцох нь бүү хэл төрийн ордоны босго давж харагдсангүй.
Үүнтэй адил УИХ-ын дэд дарга асан, гишүүн Х.Булгантуяа нь чуулганы хуралдааныг удирдах явцдаа Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлснээс хойш парламентын хуралдаанд огт оролцоогүй хэвээр байгаа юм.







Зочин · 2 цагийн өмнө
AL SEXSDEX XUCHINDEED OGN80955877
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI80955877BOOB XXN BOOW DOLOOJ